“Тhe Coca Cola” компаний сурталчилгааны зурагт хуудсууд

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Тhe Coca Cola” компаний сурталчилгааны зурагт хуудсууд

“Тhe Coca Cola” компани нь бүхний танил “Coca Cola” хийжүүлсэн зөөлөн ундааг үйлдвэрлэдэг бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн нь дэлхийн 200 гаруй улс оронд зарагдаж байна. “Coca Cola” гэсэн брэнд нэр нь 1944 оны  гуравдугаар сарын 27-нд АНУ-д худалдааны тэмдэгт болон оюуны өмчийн албанд бүртгүүлсэн. “Coca Cola” ундааг анх John Pemberton гэдэг хүн эмийн зориулалтаар 1886 онд бүтээж патент авсан. Тэр патентыг нь 1889 онд Asa Griggs Candler гэдэг бизнесмэн хүн худалдан авч ундаа үйлдвэрлэж эхэлсэн нь хожим дэлхийн олон орны зах зээл дээр хүчтэй байр суурь эзэлсэн  “The Coca Cola” компанийн үндэс болсон.  “Coca Cola” ундааг “Diet Coke”, “Diet Coke Caffeine Free”, “Coca Cola Cherry”, “Coca Cola Zero”, “Coca Cola Vanilla” гэсэн өөр, өөр амттайгаар үйлдвэрлэдэг.  “The Coca Cola” компани 1915 онд ундааны шилний загвар зохиох олон улсын уралдаан зарлахад шилний дизайнер Earl R.Dean зохиосон өвөрмөц шил шалгарч, дизайнер Earl R.Dean 500 ам.долларын шагнал авч байв. 1920-иод оноос уг шилийг “The Coca Cola” компани бүх шилтэй ундаандаа ашиглаж байна.
“The Coca Cola” компаний төв нь АНУ-ын Georgia мужийн Atlanta хотод байрладаг. Хувьцаа нь Нью Йоркын хөрөнгийн бирж дээр зарагддаг. “The Coca-Cola” компани одоогоор дэлхийн 200 гаруй улсад 400 орчим нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 1.5 тэрбум ширхэг ундаа борлуулж байна. 2009 онд “Coca-Cola” ундааг Их Британийн ундааны зах зээл дээрээс жилд нэг тэрбум паундын орлого дангаараа олсон анхны бүтээгдэхүүн гэж зарласан. Дэлхийн олон улс орны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, зуу гаруй жилийн түүхтэй тус компаний түүхийг АНУ-ын нийгмийн амьдрал, түүхээс салгаж үзэхийн аргагүй бөгөөд тус компанийн түүхэн амжилт ололт нь маркетингийн судалгаа бизнесийн сонгодог сэдэв болдог. Зөвлөлт холбоот улс задрахаас өмнө “Coca Cola” ундааг Америкийн эдийн засгийн хөгжил, гадаад бодлого, чөлөөт зах зээл, том корпорацийн имиж гэж үздэг байсан. Coca-Cola компанийн сурталчилгааны зурагт хуудсуудыг сөхөн үзвэл тэндээс дан ганц ундааны сурталчилгаа биш мөн тухайн цаг үеийн хөгжил, нийгмийн үнэт зүйлс, маркетингийн сурталчилгааны онцлог гэх мэт олон сонирхолтой зүйлсийг олж харж болдгоороо сонирхолтой.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж