Энэ оны эхний есөн сард Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс амаар 1672, бичгээр 2461, нийт 4133 өргөдөл хүлээн авч тэдгээрийн 4976 буюу 98,6 хувийг шийдвэрлэн хариу өгөөд байна.
Иргэд, ажил амьдралынхаа тулгамдсан асуудал дэмжлэг авахаар төр захиргааны байгууллагад ханддаг энэ ажлын чиглэлээр өнгөрсөн улиралд сумдын Засаг даргын тамгын газрууд 3267, агентлагууд 692, нийт 3959 өргөдөл хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Ийнхүү өргөдөл ирүүлэгчдийн ихэнх нь хөдөө орон нутгийнхан байна. Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч бодитойгоор шийдвэрлэхэд нутгийн захиргааны байгууллагууд, ялангуяа сумдын Засаг даргын тамгын газрууд анхаарлаа төвлөрүүлэн санаачилга гарган ажиллажээ. Тухайлбал, Сэлэнгэ сумын Засаг дарга иргэдийн санал хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ мөрнөөр зорчих асуудлыг шийдвэрлэхээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төсөлд дүүжин гүүртэй болохоор уламжилсны дүнд барилгын судалгааны баг нь очин ажиллаж эхэллээ Тийнхүү дүүжин гүүртэй болсноор тус сумын 2, 3, 4 дүгээр багийн иргэд Сэлэнгэ мөрнөөр аюул болон саадгүй зорчих боломжтой болно. Могод сумын Засаг даргын тамгын газар багийн өдөрлөгийн үеээр иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу рашаан амралт дээр 15 хүнийг түр ажлын байраар хангаж хөдөлмөр эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн бол Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газар иргэдийг хүлээн авч санал хүсэлт, өргөдөлтэй нь танилцах байрыг тогтмол ажиллуулдаг нь иргэдийн талархал хүлээж байна. Хангал сумын Засаг дарга, тамгын газраас иргэдийн санал хүсэлтийн дагуу малчдын хадлангийн талбайгаас өөр сум, аймгийн иргэдийг өвс хадуулахгүй байх арга хэмжээ авчээ.