Сурагчдадаа марихуана татахыг зааж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Сурагчдадаа марихуана татахыг зааж байжээ

Панам, Аргентины Якуретагийн усан цахилгаан станцын ажилчдын хүүхдүүдийн ширээний бөмбөгийн багш нь өөрийнхөө сурагчдад марихуана татахыг зааж байсан нь илэрч баривчлагджээ.
Тус цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Флорентин Гомес “Бид Якуретагийн захиралд хандаж, цахилгаан станцийн санхүүжүүлтээр ажиллаж буй нийгмийн клубын эрхлэгчийн үйл ажиллагаанд арга хэмжээ аваач гэж хүсэлт тавьсан” гэж даваа гаригт хэвлэл мэдээллийнхэнд ярьжээ. Ширээний бөмбөгийн 41 настай багш Серхио Кардосог цагдаагийнхан баривчлан явсны дараа ийнхүү мэдээлсэн байна.
Тус станцын нэгэн ажилчны  16 настай хүү ширээний бөмбөгийн хичээлийн дараа гэртээ “бүрэн мансуурчихсан” ирсэн бөгөөд  уг хүүхэд хар тамхийг багш нь өгсөн ба бусад хүүхдүүдэд ч мөн нэгэн адил өгч байсан гэж ярьсныг хэргийг мөрдөн байцааж байгаа шүүгч мэдэгджээ.
Кардосо багш хар тамхинд донтсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба гэрт нь нэгжлэг хийхэд хар тамхи хийдэг их хэмжээний марихуана ургамлын навч олдсон гэж Хар тамхитай тэмцэх Үндэсний албаны мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж