Дуулиан тэмцээнд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Дуулиан тэмцээнд бэлтгэж байна

Булган нутгийн хүүхэд залуучууд хэдхэн хоногийн дараа “Дуулиан-2020”-оор хүчээ үзэхээр тэсч ядан хүлээж, бас чадал чинээгээрээ бэлтгэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулдаг энэ тэмцээн нь хүүхэд залуучуудын дунд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, ялангуяа орон нутагт заалны хөл бөмбөгийн үндэс суурийг  тавих, хөл бөмбөгийн авьяастны нээн илрүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон бүтээлчээр өнгөрүүлэх зорилготой ажээ.

 Говь-Алтай, Увс, Баян-өлгий. Архангай Сэлэнгэ, Дархан-уул зэрэг баруун болон төвийн аймгуудын хүүхэд залуучуудыг “хошгоруулсан” энэ тэмцээний ээлж ирсэнд Булган нутгийн залуучууд баяртай байна. Тэмцээнийг аймгйин Засаг даргын тамгын газар, биеийн тамир, спортын газар “Хас” банк хүүхдийн төлөө хэлтсээс зохион байгуулж “Хас” банк, “Илчит металь”, “Анар”, “Булган АЗЗА” Булган Мээж”, “Агийсдүв” компани, Дашчойнхорлин хийд Хутаг-Өндөр сумын бизнес эрхлэгч Д.Алтангэрэл зэрэг байгууллага ивээн тэтгэх ажээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж