Харилцааг эрхэмлэгч “Хадгаламж”-ийнхан

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Харилцааг эрхэмлэгч “Хадгаламж”-ийнхан

Тус аймаг дахь “Хадгаламж” банкны салбарынхан харилцагчдын зөвлөгөөн хийсэн нь олны талархал хүлээсэн арга хэмжээ боллоо. Зөвлөгөөнийг “Харилцааг эрхэмлэнэ” хэмээн нэрлэсэн байна.

Хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулсан нь Булган аймгийн “Хадгаламж” банкны салбарынхан харилцааг эрхэмлэж иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан харилцагчдынхаа эгнээг өргөтгөх боломж бүрдүүлсэн арга хэмжээ болсон байна. Аймгийн хөгжимт жүжгийн театрт болсон энэ зөвлөгөөнд аймгийн төвийн төр төсөв, аж ахуй, арилжаа бизнесийн байгууллага, хувиараа ажил үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийн төлөөллөөс гадна сумдын ИТХ-ын болон Засаг дарга нар оролцов  “Хадгаламж” банкны марктингийн албаны захирал А.Сувдаа техник хэрэгсэл ашиглан товч бөгөөд тодорхой хийсэн мэдээлэл болон тус аймаг дахь салбарын захирал Н.Халтар үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан ярианаас зөвлөгөөнд оролцогчид монголын банк санхүүгийн шилдэг байгууллагуудын нэг, санхүүийн чадавх сайтай, олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр иргэд байгууллагуупап хүртээмжтэй үйлчилдэг энэ банкны талаар олон чухал шинэ мэдээлэл хүлээн авсан нь харилцагчдынхаа эгнээг өргөтгөхөд ач холбогдолтой боллоо. Зөвлөгөөний “Хадгаламж” банкны бэлэгдэл бүхий тэмдэглэлийн дэвтэр, бал, танилцуулга зэргийг дурсалд авч аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн бэлтгэсэн “Үлэмжийн чанар” хүндэтгэлийн тоглолт үзэж үдшийн зоогт уригдсан хүмүүс амтат хоол ундаа, ая дууны мэндчилгээгээр дайлуулж баярлацгаав. Энэ үеэр “Булган АЗЗА”, “Булган барилга” компани, хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, мөн “Булган Мээж”, “Булган ундарга”, хөдөлгөөнт холбооны мобиком компанийн тус аймаг дахь салбарын захирал Ч.Жаргалсайхан, Д.Батаа, Ц.Алтангагнаа, иргэн Р.Төмөрбаатар нарыг хүндэт харилцагчаар тодруулан өргөмжлөл, шагнал гардуулсан байна. Түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн дунд зарлаж цагаан сараар азтанг тодруулан мотоцикль болон бусад олон зүйл олгох урамшуулалт сугалаа, мөн лизенгийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд сурталчлах ажлыг өргөтгөв. Тус аймгийн төв болон хөдөөгийн 8 сумын 1200 гаруй харилцагчид  “Хадгаламж” банкаар үйлчлүүлж байна.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж