Шагнуулахдаа ч камертайгаа хамт

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Шагнуулахдаа ч камертайгаа хамт

Өнөөдөр хэвлэл мэдээллийнхний хувьд шагналын хур, уран бүтээлийн урмын хуртай хамт буусан сайхан өдөр болж байна. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан парламентын үйл ажиллагаанд болон парламентын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг өнөөдөр төрийн одон, медалиар шагнасны дотор манай “Ардын эрх”сонины эрхлэгч, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн болон цахим сэтгүүлзүйн  анхдагч болсон “news.mn” сайт, “Ардын эрх” сонины үе үеийн ажилтнууд байгаа юм. Түүнчлэн энэ сайхан өдөр шагнал хүртэгсдийн нэг Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч, оператор Очирын Бат-Эрдэнэ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөс шагналаа гардмагцаа дасаж дадсан ажилдаа шамдан орсныг энэхүү гэрэл зургаас харж болно. Уран бүтээлээ агшин, хоромд ч орхиогүй, цаг мөч бүхэнтэй уралдан ажилладаг зураглаач ахдаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг , “News” агентлагийн хамт олны зүгээс хүсч байна. Шагнуулахдаа камераасаа холдоогүй зураглаачийн хичээл зүтгэл ийм буюу.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж