Хөөрхөн Cheryl Cole хуруундаа хуримын бөгжгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Хөөрхөн Cheryl Cole хуруундаа хуримын бөгжгүй

“X Factor”-ын шүүгч, “Girls Aloud”-ын дуучин Cheryl Cole саяхан нөхөр Ashley Cole-оосоо албан ёсоор салсан. Алдартай хөлбөмбөгчин нөхрийнхөө удаа дараагийн араар тавилтыг тэвчиж байгаад эцэст нь дуучин бүсгүй хамтын амьдралдаа цэг тавихаар шийдсэн байна. Английн www.dailymail.co.uk цахим хуудсанд мэдээлснээр Cheryl Cole өчигдөр Парис хотын гудамжаар хуруундаа бөгжгүй инээмсэглэн алхаж явсан аж. Папарацийнхан түүний зургийг авч эхлэхэд тэр ялдам инээмсэглэн, бөгжгүй хуруугаа үзүүлсэн байна. Ер нь өнгөрсөн хэдэн долоо хоног Холливудын хосуудын хувьд араар тавилт, хууран мэхлэлтийн сенсаац ихтэй өнгөрлөө. Tiger Woods, John Terry, Ashley Cole, Mark Owen болон Sandra Bullock-ын нөхөр James-ээс эхлээд тэднийг тоочоод байвал зөндөө л байна.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж