“Hobbit” ирэх жил зураг авалтаа эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

“Hobbit” ирэх жил зураг авалтаа эхлэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Бөгжний эзэн” цуврал киногоороо нэр хүндийн оргилд хүрсэн найруулагч Петер Жексон “Hobbit” нэртэй кино бүтээхээр болсон тухайгаа зарлаж байсан. Энэхүү киног хэдэн жилийн өмнөөс анх санааг нь олж хийхээр төлөвлөсөн боловч санхүүжилтийн асуудлаас болж өнөөг хүртэл хойшлогдоод байгаа тухайгаа ч мэдээлж байсан. Харин энэхүү бүтээлийг Warner Bros дэлгэцийн бүтээл болгохоор зэхээд байгаа ба ирэх жилээс зураг авалтаа эхлэхээр болжээ.

    Киног бүтээхэд 500 сая ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гараад байгаа ба хэрвээ энэ өртгөөр киног бүтээвэл хамгийн өндөр өртөгтэй хийгдсэн кино болох юм. 3D-гээр хийх учраас ийнхүү өндөр өртөг бүтэж буй тухай  киноны багийнхан тайлбарлажээ.

    Сонирхуулахад, “Бөгжний эзэн” киноны гурван ангийг бүтээхэд ойролцоогоор гурван тэрбум ам.доллар зарцуулагдаж байсан байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж