“Хос аяс” Парист эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

“Хос аяс” Парист эгшиглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Франц улсад дөрөв дэх удаагаа болж байгаа Франц-Монголын уран бүтээлчдийн “Хос аяс” урлагийн наадамд манайхаас “Алтай Хангай”, “Талын хоолой” хамтлаг оролцож байна. Өмнө нь рэп, битбокс урсгалыг уртын дуу, хөөмийтэй хослуулан өвөрмөц бүтээл туурвиж байсан хоёр орны уран бүтээлчид энэ удаа хип хопчдыг хөөмийчидтэй нэгтгэсэн хосгүй аязаар үзэгчдийн сонорыг мялаахаар бэлтгэжээ.

    Эл тоглолт Парист ирэх ням гаригт болох юм. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн уг наадмын үеэр Монгол, Францын зураачдын хамтарсан орчин үеийн урлагийн үзэсгэлэн, Монголын хөдөө талд хийсэн баримтат кино үзүүлж, өрнийн соёлт францчуудад талын Монголыг сурталчилсан. Наадам ирэх сард өндөрлөнө.

    А.Сүндэр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж