Он гарсаар тав дахь цомгийнхоо ажилд орсон “Киви” хамтлагийн бүсгүйчүүд АНУ-ыг зорьжээ. Тэд “Хүсэл” нэртэй цомогт багтсан зарим дууныхаа клипний зураг авалтыг тус оронд хийх гэж байгаа аж. Тэд маргааш эх орондоо ирэх юм. Оны өмнөхөн “Киви”-гийнхэн “Киви таван нас” тоглолтоо хийж, фэнүүддээ бэлэг барьсан. Харин саяхан “Гоёо” брэндийн 2010 оны нүүр царайгаар тодорч, хамтран ажиллах болсон. Ямартай ч “Киви” хамтлагийнхан хатуу, чанга продюсерийн гарт байдаг болоод ч тэрүү рок попын хамгийн хөдөлмөрч бүсгүйчүүд гэж тодорхойлогдоод байгаа билээ.
М.Анир
М.Анир