Гуравдугаар цахилгаан станцын засварын цехэд өчигдөр осол болж, хоёр ажилчин хүнд гэмтсэн байна. Осол гарах үед 700 кг-ын жинтэй төмөр эд ангид засвар хийж байсан дөрвөн залуугийн хоёр нь эд ангийн тогтоогч тасарсны улмаас төмрөнд даруулж, маш хүнд бэртэл авсан байна. Хүнд гэмтсэн хоёр ажилчныг осол гарсан даруй Гэмтэл согогийн эмнэлэгт хүргэжээ. Тэдний биеийн байдлыг өнөөдөр эмч нараас тодруулахад, “Нэгийнх нь бие муу байгаа. Ясны хүнд гэмтэл авсан тул суугаа болж магадгүй” гэсэн хариулт өглөө.