Берлин хотноо “Монгол соёлын төв” болон “Зураг галерей” нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монгол соёлын төв болон Зураг галерей нээгдэж буй нь Монголын түүх, соёл урлагийг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх төдийгүй Герман дахь монголчуудад ард түмнийхээ түүх, хэл соёл, зан заншилаас суралцах, эх орныхоо талаарх мэдээллээр хангагдах ач холбогдолтой юм.
Зураач, урлагийн менежер Э.Отгонбаярын энэхүү галерей нь монгол хүн анх удаа хилийн чанадад нээж буй хувийн галерей болж байгаа юм байна.
Н.Наран