Грекийн гал сөнөөгчид эсэргүүцлийн жагсаалын үеэр
Грекийн улам гүнзгийрч буй эдийн засгийн
хямрал хөрш зэргэлдээ улс орнууд болон евро зонд нөлөөлж байгаа асуудлыг авч
хэлэлцэхээр Европын лидерүүд Пүрэв гаригт чуулга
хуралдаан хийх гэж байна гэж “Ассошиетэд Пресс” агентлаг Парис, Лондон, Берлинээс мэдээллээ. Грекийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд
Олон улсын валютын сан тусалж байгаа ч нөхцөл байдал сайжирч байгаа дүр зураг харагдахгүй байна. Лхагва гаригт АНУ-ын доллартай харьцах еврогийн ханш сүүлийн арван сард байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрч хөрөнгө оруулагчдад хүчтэй цочрол өгсөн.
Европын холбооны
Комиссын ерөнхийлөгч Jose Manual Barroso Европын орнуудын засгийн газруудыг ямар арга хэмжээ
авахаа шийдэж ядан түдгэлзэхээ болиод Грекийн эдийн засагт туслах нарийвчилсан санхүүгийн төлөвлөгөө гаргахыг уриалсан. Тэгээд
энэ хоёр өдрийн уулзалт нь тухайн улсуудын “Европ болон мөнгөний холбоонд хэр сэтгэл, зүтгэл гаргаж байгааг туршсан
сорилт” болох болно гэж хэлжээ.
Герман улс харин
Грект бусад улсууд хамтран туслахын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Грек улс ямар ч тусламж
албан ёсоор хүсээгүй, эдийн засаг нь дампуурлын
ирмэг дээр очоогүй, хэрвээ зах зээлүүдээс зээл авах бололцоогүй төвшинд хүрэх юм бол Олон улсын
валютын санд хандах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Франц болон Европын Холбооны зарим түшмэлүүд Олон улсын валютын сангийн
оролцооны эсрэг байр суурьтай байна.
Лхагва
гаригт болсон уулзалтын үеэр Франц болон Германы
дипломатууд өмнөхөөсөө арай аядуу байж, Олон улсын
валютын сан болон Европын холбоо хамтран санхүүгийг аврах ажиллагаа явуулах
нь зүйтэй гэсэн
байр суурь илэрхийлсэн байна. Уулзалтанд оролцсон нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснээр
Пүрэв гаригт
Грекийн асуудлаар евро бүсийн 16 орны төлөөлөгчид дахин уулзах бөгөөд уулзалтыг Испаний Jose Luis Rodriguez Zapatero
толгойлно.
Өмнө нь 2008
оны банкны хямралын үеэр евро бүсийн удирдагчид ердөө хоёрхон удаа л чуулж байсан юм. Энэ удаа европын орнууд хамтран асуудлыг шийдвэрлэхээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Үр дүн гарах болно гэж нэгэн
дипломат мэдэгдсэн. Европын холбооны ерөнхийлөгч Herman Rompuy бас ийм
уулзалт хийх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн гэж өөр нэг албаны хүн хэлж байв. Грекийн зээлийн хямрал еврогийн ханш унахад нөлөөлснөөс үзэхэд засгийн газруудыг илүү зарцуулалт гаргахгүй, төсвийн алдагдал үүсгэж, түүнийгээ зээлээр хаалгахгүй байхад чиглэсэн хууль, дүрэм журмууд хангалттай хэрэгжихгүй байгаа бололтой.
Атены
асуудал эдийн засгийн хувьд хямралтай байгаа Португаль, Испани зэрэг улсуудад
Грекийн хямралаас болоод бондын зах зээл дээрээс зээллэг авах боломж буурч
болзошгүй гэсэн
айдас төрүүлэээд байна. Грек одоо
байгаа зээлээ төлж чадахгүй гэж бодсон хөрөнгө оруулагчид Грекийн засгийн
газрын бондноос илүү өндөр хүү нэхэж байгаа ч Грек тэгж өндөр хүү төлж чадахгүй гэж мэдэгдсэн. Санхүүгийн зах зээл дээр евро
эмзэг байдалд орсныг мэдсэнээс хойш еврогийн ханш улам бүр унаж еврогийн доллартай
харьцах ханш 1.3335 болж буураад байсан нь дахин нэг хувиар унаж 1.3347 болсон
бөгөөд энэ нь өнгөрсөн оны таван сараас хойш
тохиолдож байгаа хамгийн доод ханш юм.
“Шийдвэр
гаргах цаг болоод байна. Еврозонд хямралын менежментын систем байдаггүй. Одоо харин байгуулах цаг
нь ирлээ” гэж Bruegel-ын тинк-танк Pisani-Ferry хэлж байна. Грек олон жилийн
турш төсвөө хэтрүүлж зарцуулж, төсвийн тоо баримтандаа
хуурамч тоо баримт ашигласаар ирсэн гэж Герман үзэж туслалцаа үзүүлэх дургүй байгаа юм. Берлинээс Засгийн
газрынх нь дээгүүр албаны түшмэл “Энэ чуулган дээр
бидний хувьд Грект тусламж үзүүлээд байх
шийдвэр байхгүй. Грек боломжтой бүх арга хэмжээг аваад үр дүнгүй болсон тохиолдолд л туслах
болно” гэж мэдэгдсэн. Герман Олон улсын валютын санг илүү их хүч гаргаж оролцох хэрэгтэй
гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн түүний дараа л Европ юм уу
Герман туслах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Т.Санаа