
Түүнчлэн Citation Ten онгоц сайжруулсан Rolls-Royce Plc хөдөлгүүртэй, кабины менежментийн систем нь цоо шинэ бөгөөд энтертайнмент болон харилцаа холбооны тухайд илүү боловсронгуй байх юм. Зорчигчдын суудал нь илүү тухлаг, зорчигчдын бүхээг нь 7,6 метр урт, 175 см өндөр, 170 см өргөнтэй байх юм. Мөн зорчигч бүрийн урд LCD мэдрэгчтэй дэлгэц байх ба тэндээс зорчичг кабины гэрэлтүүлэг, агааржуулагч зэргийг тохируулах боломжтой. Мэдээж бизнес ангиллын нисэх онгоц учир өндөр хурдны интернэт, хиймэл дагуулын радио болон Wi-Fi-тай ажээ.
С.Цэлмэг