
Techland нэгэн гайхалтай тоглоом бүтээсэн нь авто уралдаан тэр дундаа бартаат замын уралдааны видео тоглоомын хоббитнуудад энэ нь тун ч сайхан мэдээ болох бизээ. Nail’d хэмээх энэхүү off-road arcade racing төрөлд хамаарах тоглоом нь Playstation 3, Xbox 360, Microsoft windows платформууд дээр ирэх сарын 30-нд худалдаанд гарна. Бартаат замын уралдааны бүх л элемэнтийг багтаасан гэх энэ тоглоомын орчин нь тун өвөрмөц дүрслэлтэйн дээр уралдааны замууд, бартаа саадууд тоглогчдоо үнэхээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ.
Н.Наран