
Видео тоглоомын action role playing game хэмээх төрөл жанр байдаг билээ. Энэ нь гол дүрийн ганц баатраар урьдчилан бэлтгэгдсэн зохиолын дагуу үеүд даван тоглодог action буюу тулаант төрөл юм. Тэгвэл энэ төрөл багтах нэгэн тоглоом хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Fable хэмээх цуврал тоглоомын гурав дахь бүлэг болон зах зээлд гарч буй энэ тоглоом нь Lionhead болон Microsoft game studio-гийн бүтээл. Xbox 360 болон персонал компьютер дээр бүтээгдсэн тус тоглоом нь анх 2004 онд тоглоомчдын гар дээр очиж байсан. Хоёрдугаар анги нь 2008 онд худалдаанд гарсан бол цувралын сүүлчийн анги нь ийнхүү аравдугаар сарын 26-29-нд Хойд Америк болон Европт нээлтээ хийх аж. Өмнөх ангиудын уламжлалаа хадгалж нэг тоглогчийн горимтой бүтээгдсэн байна. Тоглоомын дүрүүдэд Их Британи болон Америкийн олны танил олон жүжигчид дуу оруулжээ. Дашрамд сонирхуулахад Fable тоглоомын зохиолыг ном болгон хэвлүүлж энэ сарын 5-нд Америк даяар худалдаанд гаргасан нь өндөр ашиг орлоготой номын жагсаалтад багтаад байгаа гэнэ. Номыг тоглоомын Европт нээлтээ хийх 29-ний өдөр мөн Европт борлуулж эхлэх юм. Fable-г зохиосон Америкийн зохиолч Peter David нь комик болон инээдмийн, адал явдалт зохиолуудаараа АНУ-д алдартай бөгөөд олны танил Incredible Hulk болон Super girl, Fallen angel зэрэг номыг бичсэн байна. Тиймээс гайхалтай адал явдлуудаар дүүрэн зохиолтой Fable тоглоомчдод тун удахгүй сюрприз барих нь дамжиггүй.
Н.Наран