Буд гарагийн сөрөг нөлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Буд гарагийн сөрөг нөлөө

Бидний амьдралд тохиолддог  учрал, тохиол бүгд гараг эрхсээс хамаардаг гэдэг. Заримдаа  бүх зүйл буруугаар эргэсэн мэт санагдах үе байдаг. Хүн ийм зүйл өөрт нь хэзээ ч тохиолдохгүй гэж боддог. Гэвч гай зовлон хажууд байж байдаг.
Үүнд Буд гарагийн  сөрөг нөлөө буруутай. Зурхайн ухаанд Буд гараг домгоор дамжуулан хүмүүсийн харилцааг зохицуулж байдаг. Харин Буд гарагийн нөлөө буурахад хүмүүст учир нь ойлгогдохгүй, эмх замбараагүй  зүйлс тохиолдож эхэлнэ. Ийм уналт жилд  дөрвөн удаа гурван долоо хоногоор үргэлжилдэг.
Буд гарагийн нөлөө, эрчимт үе  буурдаг цаг, газар гэж байдаг аж.  Энэ хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулахад хүн  өөртөө цаг царцуулан, өнгөрсөн амьдралаа тунгаан бодож, ирээдүйг төлөвлөхөө түр хойш тавин,  хийсэн үйлдэл бүхнээ дахин өөр талаас нь харж, хийж, өөрөө өөрийгөө таньж мэд гэж зурхайд өгүүлдэг байна.   
Харин хайр дурлалд буд гараг ямар нөлөө үзүүлдэг бол?
Буд гарагийн сөрөг нөлөө төлөвлөж, урьдчилан харж, төсөөлж, амлаж, ярьж байсан замд саад таарахтай адил.
Хэрэв та ганц бие бол: Ганц бие амьдрал бол түр зуурынх.  Та хэзийд ч хэнтэй ч учирч мэднэ.  Өөрийгөө хэн болох, юу мэдэрч, юу хүсч, юуг мөрөөдөж, юунд тэмүүлж байгаагаа бусдад харуул.  Танд төлөвлөгөө байгаа бол хийж, өөрчлөх ажилд чинь юу хэрэгтэй олж мэд.  Гэхдээ хоосон дүр эсгэх хэрэггүй.  Буд гарагийн  сөрөг нөлөө бол урагш тэмүүлэх биш,  бодлоосоо ухарч няцах үе гэдгийг сана.   Анхны болзоо амжилтгүй болсон бол та өөртөө итгээгүй, бас өөрийгөө  зөвөөр ойлгуулж чадаагүй хэрэг.  Түүнээс гадна  бодол чинь  өнгөрсөн үеийн хий хоосон сүнснүүдээс  салж чадаагүй байж магад.  Тэдгээр сүнснүүд  дахин бодитоор гарч гарч ирж  ч мэднэ.  Тэгвэл шинэ дурлалын романс үүсгэхээ түр азнаж, Буд гараг дахин ивээлээ хайрлахыг хүлээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж