НЙХБ-ийг түүхийг сөхвөл бүр 1792 оны таван сарын 17-нд 24 хувьцааны брокер хамтран байгуулсан “Buttonwood Agreement” гэрээнээс эхтэй байдаг. 2005 оны 12 сарын 6-наас НЙХБ ашгийн төлөө, олон нийтийн компани болсон ба 2006 оны гуравдугаар сарын 8-наас “NYSE Group” нэрээр гүйлгээнд оролцдог болсон. Түүнээс жилийн дараа буюу 2007 оны 4 сарын 4-нд “NYSE Group”, “Euronext”-тэй нэгдсэн.
1960-аад оны дунд үеэс “NYSE Composite” /NYSE: NYA/ үүссэн бөгөөд 1965 оны төгсгөлийн оноотой 50 оноо дүйцэх байдлаар үүсгэсэн. “Dow Jones Industrial Average” индекс 30 хувьцааны дүнг тусгадаг бол “NYSE Composite” нь бүх хувьцааны өссөн буурсан байдлыг тусгадаг. 2003 онд NYSE 2002 оны хаалтын дүнг 5,000 оноотой дүйцүүлж шинэ утга оноосон.
Одоогоор тус хөрөнгийн бирж дээр “NYSE Composite”, “Energy”, “Financial”, “HealthCare”, “International 100”, “TMT”, “US 100”, “World Leaders”, “Arca Tech 100” гэсэн есөн индекс ашиглаж байна.
2008 оны 12 сарын 31-ний байдлаар “NYSE Euronext” дээр 8500 гаруй жагсаасан лист байсан нь 16.7 триллион ам.долларын үнэлгээтэй байсан бөгөөд өдөрт дунджаар 153 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж байсан байна.
А.Төгөлдөр