Францын жүжигчин Marion Cotillard Холливуудад хөл тавьж олон бүтээлд тоглож, нэр хүнд нь өсөөд буй. Түүний амжилт зөвхөн кино урлагаар хэмжигдсэнгүй. Тэрбээр өнгөрсөн долдугаар сараас эхлэн гоо сайхны нэрт брэнд болох Christian Dior-той хамтран ажиллах болсон юм. Жинхэнэ франц хэв маяг, гоо үзэсгэлэнг өөртөө шингээсэн хэмээн магтагддаг Marion Cotillard ирэх арванхоёрдугаар сарын зар сурталчилгааны зураг авалтаа хийлгэжээ. Dior-ын шинэ загварын даашинзаар гоён, Cray нэрийн цүнх барин зогсох түүний цаад цонхоор хот тэр чигээрээ сэрж буй дүр зураг харагдана.
Энэхүү сурталчилгааны зургууд арванхоёрдугаар сараас эхлэн загварын томоохон сэтгүүлүүд дээр хэвлэгдэх ба рекламны роликууд нь телевизээр цацагдаж эхлэх юм.
Н.Наран