
“Хүүхэд багачууддаа баяртай мэдээ хүргээрэй. Диснейн амьд бяцхан машинуудын адал явдлыг үзүүлсэн хүүхэлдэйн киног санаж байна уу. Тэгвэл таны хүүхэд видео тоглоом тоглох дуртай бол энэ хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн видео тоглоомыг санал болгоорой. Wii консол дээр дөнгөж уржигдархан нээлтээ хиймэгцээ Америкийн бяцхан багачуудын тоглох дуртай тоглоомын нэг болж байна” хэмээн VGReleases видео тоглоомын сайт дээр мэдээлжээ. Үнэхээр ч эгдүүтэй хөөрхөн машинуудын адал явдал бүхий хүүхэлдэйн киног хүүхэд бүр андахгүй. Харин тус хүүхэлдэйн киноны зохиолоос сэдэвлэсэн тоглоом ийнхүү Америкт мэндэлжээ. Racing Action төрөлд багтах тус тоглоомыг Disney Interactive Studios бүтээсэн ба Америкт 49,99 долларын үнэтэй борлуулагдаж байгаа гэнэ. Тоглоомыг нэгэн зэрэг дөрвөн тоглогч тоглох боломжтой аж.
Н.Наран