Аймшиггvй зоригт адгуус сургагч Кевин Ричардсон

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Аймшиггvй зоригт адгуус сургагч Кевин Ричардсон

Зэрлэг байгалийн хvрээлэл дунд аймшигтай оршихуйгаараа хаанчлал тогтоон
амьдардаг, урдчилан таамаглахад хамгийн бэрх араншинтай, хамгийн
жихvйдэс хvрмээр хамгийн аюултай араатангууд гэвэл таны толгойд хамгийн
тvрvvнд ямар амьтны дvр буух вэ? Мэдээж тэд бол хvнийг хэдхэн хормын
дотор тасчиж хаяж чаддаг зэрлэг арслан, барс шvv дээ. Тэгвэл амьтан
сургагч Кевин Ричардсон хэмээх залуу нь тэдгээр араатнуудын хувьд
єєрсдийнх нь нэг л гэсэн vг. Тэд Кевинийг хэзээ ч гадны биет, заналт
дайсан, эсвэл хvнс тэжээл гэж хардаггvй ажээ. Энэ сонирхолтой залуу нь
анх сэтгэл судлаач байсан боловч, гэнэт л Ємнєд Африк дахь арслангийн
хvрээлэнрvv сайн дурын ажилтнаар явжээ. Тэрээр "аварга муурнуудыг"
сургахдаа хэзээ ч бусад шиг саваа мод, олс, ташуур, нулимс асгаруулагч
хий ашигладаггvй байна. Тvvний цорын ганц арга барил нь амьтан тус
бvрийнх нь хувийн шинж чанарыг олж хараад, тvvнд тохируулж харьцах явдал
ажээ. Тэрээр амьтдад хvндэтгэлтэй ханддаг тул тэд ч Кевинд хариу
хvндэтгэл vзvvлдэг байна. Та тєгсгєлд байгаа бичлэгийг vзээд, vнэхээр
байж болохгvй араатан хvн хоёрын цохилдлогыг олж харах болно. Ингээд
жинхэнэ амьтны хэлээр яригчийн талаарх фото сурважлагаар таныг хєтлєе.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж