Эрэгтэй хүн хувцаслахдаа эмэгтэй хүнийг бодвол нэг их гоёл, чимэг шаарддаггүй. Чанартай материал, биед таарч тохирсон загвар хийц хоёр л эрчүүдийг сайхан харагдуулдаг. Гэхдээ дор дурдсан онцлог зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.
Үүнд:
- Намхан эрэгтэй хүн хэтэрхий богино пальто өмсөх нь тохиромжгүй.
- Мөн гутал сонгохдоо өсгийг нь 2-3 сантиметрээс илүүгүй байлгахад болно. Хэрэв намхан хүн өндөр өсгийтэй гутал өмсвөл биеийн ерөнхий пропорци алдагдаж зохисгүй харагддаг.
- Хүрэм оодойх, пиджак хэлхийх, хэт тогдойхоос зайлсхийж байх нь зүйтэй.
- Цээж бөгтөр, мөр хавчиг харчуул нилээд тавиу хийцийн пиджак, тавиу уужим хүрэм өмсвөл зохино.
- Хөл майга бол нарийн шуумагтай өмд бүү өмсөөрэй.
- Намхан нуруутай хүн өөр, өөр өнгийн өмд, хүрэм өмсвөл улам намхан харагддаг.
- Туранхай эрчүүдэд дээд хэсгээрээ нарийхан, бариу өмд зохидоггүй.
- Туранхай хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, хүрэм өмсвөл илүү аятайхан харагдана.
- Өндөр туранхай эрчүүд хэт урт, пиджак өмсөж болохгүй.
Н.Цэнд