Манай
улсын эдийн засгийн өөрчлөлт нь хувийн өмч гэсэн ойлголтыг эдийн засгийн, ахуйн
болон эрх зүйн эргэлтэнд оруулсан билээ.Шинэ хууль тогтоомжуудаар иргэдэд бүхий
л эд хөрөнгийг өмчлөгч байх эрх олгож, тэдгээрийн ашиг сонирхолыг хамгаалах
болж байна.Хуввийн өмч буцаж сэргэж аж ахуйн үйл ажиллагаа хөгжиж, иргэний
эргэлт гүйлгээний оролцогчдод эдийн засгийн эрх чөлөө олгосон зэрэг нь
гэрлэгсдийн хоорондох эд хөрөнгийн харилцааны эрх зүйн уян хатан зохицуулалт, гэр бүлийн хууль тогтоомж дахь
диспозитив үндэслэлийг шаардаж байна.1995 оны 1 сарын 1-ний өдөр Оросын
холбооны Иргэний шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн цагаас эхлэн орос
улсад гэрлэтийн гэрээ байгуулах боломж бий болсон ююм.Үүний дараа 1996 оны 3
сарын 1-ний өлөх оросын холбооны гэр бүлийн хуулийн гэрлэгсдийн эд хөрөнгийн
гэрээний журам гэсэн тусгай бүлэгт хөгжлөө олж урд өмнө ямар нэгэн нэргүй
байсан энэхүү гэрээ нь анх гэрлэлтийн гэрээ гэж нэрлэгдэх болсон юм.