Энэ зун би монголд очихдоо тэр културшок гэдэгийг чинь биеэрээ амслаа.
Очсон даруйдаа миний бие монголын ус агаараар дутмагшсан биеэ аваад
нэгэн амралтын газар очлоо. Мэдээж найзуудтайгаа. Амралт ч хэлэх юмгүй
сайхан байлаа. Тэнд цайны газарт нь кофэ уучихаад 300 төгрөгний
хариултаа авахгүй зүгээр зүгээр гэтэл зөөгч охин их л уурсангуй тэр
мөнгиийг ширээн дээр хаячихаад явчихав. Би гэм хийсэн хүн шиг л болдгийм
байна. Гараад нэг найздаа энэ явдлыг яриад би буруу юм хийчих шиг
боллоо, эсвэл 300 төгрөг өгөөд хүн доромжилсон юм болчихож байгаа юм
болуу? гэж асуутал "-Зүгээр дээ, чи Хариулт хэрэггүй гэхэд л
болоо" гэж надад зааж өглөө. Миний бие өөрөө германд хичээлийнхээ
хажуугаар зөөгч хийж мөнгө залгуулдаг байсан болохоор ТИП гээч зүйл ямар
их хэрэгтэй байдгийг мэдэлгүй яахав. Германчууд их мөнгө өгөхгүй л дээ.
Гэхдээ л хүмүүсийн өгч байгаа 10,20 центүүд нийлээд өдөрийн цалингаас
гадна 10,20 евро болчихдог байсан. Энүүгээр чинь ганц бие оюутан би 2,3
хоногийн хоолоо өлхөн залгуулчихна.
Үргэлжлэл