Хан-Уул дүүрэгт “Бичил Бизнесийг Дэмжье” төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт “Бичил Бизнесийг Дэмжье” төсөл хэрэгжүүлнэ

“Бичил Бизнесийг Дэмжье” төслөөр нийслэл болоод хөдөө
орон нутгийн банк санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал, бага
орлоготой эмзэг бүлгийн иргэд, гэр хорооллын бичил бизнес эрхлэгч иргэдэд
зориулсан бизнесийн болон санхүүгийн ур чадвар олгон төрөл бүрийн сургалтыг  АДРА Олон Улсын Байгууллагаас удаа дараа зохион
байгуулсан аж. Хан-Уул дүүргийн Халамж үйлчилгээний хэлтэс, ADRA олон улсын
байгууллагаас хамтран зохион байгуулж буй өрхийн бичил бизнесийг дэмжих төслийн
нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт болж байна. Төслийн
нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсоныхоо дараа  тус дүүргийн 115 дугаар сургуулиар зочилж, Кембрижийн
хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчит анхны ерөнхий боловсролын сургуулийн
нээлтийн үйл ажиллагаатай нь танилцах юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж