Хууль зүйн сургуулийнханд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сургуулийнханд мэндчилгээ дэвшүүлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль байгуулагдсаны 50 жилийн  ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор болон тус сургуулийн төгсөгчийн хувьд тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар, ажилчдад мэндчилгээ дэвшүүлсэн байна.

    Уг мэндчилгээнд “Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль байгуулагдсан үеэсээ эхлэн дээд боловсролтой олон зуун хуульч боловсон хүчнийг хуулийн байгууллагуудад бэлтгэн өгч, өнгөрсөн 50 жилийн түүхэн хугацаандаа хуулийн байгууллагуудыг хуульч мэргэжилтэй, өндөр мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, Монгол  улсад хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль ёсыг тогтоон бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглэхэд таатай байна.

    Монгол Улсын Их сургуулийг төгсөгчид Монгол улсын бүх байгууллагуудын бүх шатанд нэр төртэй ажиллацгааж байна.

    Ялангуяа Прокурорын байгууллагын боловсон хүчний дийлэнх нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн салбарын эрдэмтэн багш нараас хуульчийн дээд боловсрол өвлөн эзэмшиж прокурорын хүндтэй албанд нэр төртэй хүчин зүтгэж явааг онцлон тэмдэглэж байна.

    Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль нь Монгол Улсын хууль зүйн дээд боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төв байж, хууль ёсыг ханган биелүүлэхэд эрдэм мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий шилдэг хуульчдыг бэлтгэх ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэжээ.


    Б.Мандах
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж