“Тэгш мөр төв” ТББ-аас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Тэгш мөр төв” ТББ-аас мэдээлэл хийлээ

Эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд өөрийн байр сууриа төлөвшүүлэхэд дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг “Тэгш мөр төв” ТББ-ын тэргүүн Ц.Ариунтунгалаг, гүйцэтгэх захирал Г.Ариунзаяа, төслийн ажилтан З.Батцэцэг нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд тус ТББ нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран “Монгол дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн хүрээнд мэдээллийн технологиор дамжуулан охид, эмэгтэйчүүдийг худалдаалах, садар самууны сурталчилгаанд ашиглах нөхцөл байдлыг судалсан мэдээлэл, баримт дээр тулгуурлан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар маргааш холбогдох салбарын мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгуулах гэж байгаа аж. Интернэт чат нь камер, спикер ашиглан биеэ үнэлэх боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхэд, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, садар самууныг сурталчилсан порнографт татан оролцуулдаг, ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээг хянаж чаддаггүй зэрэг боломжууд нийслэлийн төвийн дөрвөн дүүрэгт жилийн туршид хийсэн судалгаагаар бүрдсэн байна гэж тэд үзэж байна. Тус ТББ-ын тэргүүн Ц.Ариунтунгалаг “Энэхүү судалгаа, баримтыг одоогоор нийтэд дэлгэн үзүүлэх боломжгүй байгаа бөгөөд цагдаа, прокурорын байгууллагад дийлэнх нь шалгагдаж байгаа болохоор хуулиар хориглосон байдаг. Маргааш болох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалт, зөвлөлгөөнөөр олон нийтэд сэргийлэх үүднээс мэдээлж болох зарим баримт материалыг хэлэлцэж, энэ сарын 30-нд болох хэвлэлийн баг хурлаар олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж