
Италийн тансаг зэрэглэлийн хувцас, гар цүнх үйлдвэрлэгч загварын ордон Fendi энэ жил тун ашигтай ажиллаж байгаа тухайгаа мэдээлжээ. Мэргэжилтнүүд энэхүү таатай үр дүнд уг загварын ордоны захирал Karl Lagerfeld голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж байна. Мөн тус брендийн зар сурталчилгааны нүүр царайгаар сонгогдон ажиллаж буй загвар өмсөгч Anya Rubik өвлийн шинэ загварын зураг авалтаа дуусгаад байгаа аж. Тэрбээр Миланы загварын шоуны үеэр “Би Karl-тай ажиллах маш дуртай. Учир нь тэр тааварлахын аргагүй хүн. Нэг секундэд л хэдэн мянган шинэ санаа сэтгэж олж чаддаг. Мөн байнга шийнийг туршиж, санаачилж байдаг нь хамтран ажиллахад өгөөжтэй санагддаг” хэмээн ярьжээ.
Н.Наран