Хонгконгийн бирж дээр Тавантолгойг худалдчихав уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Хонгконгийн бирж дээр Тавантолгойг худалдчихав уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Mongolian
    Mining corporation” буюу бидний
    мэддэгээр “Энержи Ресурс” компани Хонгконгийн бирж дээр анх удаа хувьцаагаа худалдаж,
    600-700 сая ам.доллар босголоо. Энэ бол их м
    өнгө. Гэхдээ гадаадын бирж дээр анхны арилжаанаасаа ийм
    их м
    өнгө босгосон нь үнэхээр санамсаргүй, сайхан завшаан гэж үү?

    Хөрөнгийн зах зээлийг гадарладаг хэнд ч энэ үйл явдлаас ямар нэг өөр үнэр ханхалж байна. Их мөнгө үү, их мөнгө. Тэгвэл яаж, яагаад?

    Зах зээл дээр
    гаргах хувьцааны хэмжээ, нэгжийн
    үнийг тогтооход тухайн компанийн зах зээлийн үнэлгээ хамгийн чухал хүчин зүйл.Mongolian Mining corporation” шиг 600-700 сая ам.долларын хөрөнгийг хувьцаагаар босгохын тулд тухайн компанийн зах
    зээлийн
    үнэлгээ нь  дор хаяж дөрвөн тэрбум ам.доллар байх
    ёстой юм. Тэгвэл Тавантолгойн орд газрын ерд
    өө дөрвөн хувь болох Ухаа худагт олборлолт явуулдаг  “Энержи Ресурс”-д шуудхан хэлэхэд тийм
    потенциал байхг
    үй, өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээ нь яагаад ч дөрвөн тэрбум ам.долларт хүрэх үндэсгүй юм байна. Харин
    стратегийн орд газар болох Тавантолгойн нийт н
    өөцөд тулгуурласан тохиолдолд л
    тухайн компанийн зах
    зээлийн үнэлгээ нь дөрвөн тэрбум ам.долларт хүрч  болох ба ийм нөхцөлд л хувьцаанаас 600-700 сая ам.доллар босгох боломжтой аж.
    Тэгэхээр коксжих н
    үүрсний асар их нөөц бүхий Тавантолгойн ордыг бүхэлд нь “Энержи Ресурс” Хонгконгийн бирж дээр гаргаад
    худалдчихлаа гэж хардах
    үндэс үүнээс харагдаж байгааг
    зарим шинжээч хэлж байна.  

    Хэрэв энэ
    хардлага бодит 
    үндэстэй гэж үзвэл Тавантолгойн ордыг хятадуудад өгчихлөө гэсэн үг. Хонгконг бол Азийн бүс нутгийн санхүүгийн нэг төв, гэхдээ Хятадын нэг хэсэг. Энэ утгаараа “Хятадад юу хэрэгтэй байна” гэдгийг Хонгконгийн зах зээл илүү сайн мэдэрч байгаа. Хятадад Монголын коксжих нүүрс хэрэгтэй. Үүнийгээ авахын тулд хөрөнгө оруулалт хийх ёстой. Тийм ч
    учраас“
    Mongolian Mining corporation” буюу “Энержи Ресурс”-ийн хувьцааг худалдан авах замаар энэхүү зорилгодоо хүрч байх талтай.

    Mongolian
    Mining corporation”-ы хувьцаа
    худалдагдсан тэр
    өдрийн арилжаан дээр бусад компаниудын хувьцааны үнэ тавь хүртэл хувиар буурч, зах
    зээлийн
    үл үзэгдэх гар өөрийн зохицуулалтаа хийсээр байлаа. Харин туршлагагүй монголчууд азтай байсныг тохиолдол гэж хэлэхэд хэцүү юм. Хятадын төрийн бодлого үүнд оролцсон байж магадгүй гэх хар төрж байгааг ч нуух хэрэггүй болов уу. Хонгконгийн биржид бүртгэлтэй “Mongolian
    Mining corporation”-ы хувьцаа, түүгээр дамжуулан хийгдсэн хөрөнгө оруулалттай холбоотой бүх харилцааг одоо тэндхийн
    хууль эрхз
    үйн хүрээнд зохицуулна. Тоглоомын
    д
    үрэм биднээс
    хамаарахг
    үй гэсэн үг.

    Mongolian
    Mining corporation”-ы хувьцаагаар
    дамжуулан хятадууд Тавантолгойн ордыг б
    үхэлд нь авчихсан гэж үзвэл Тавантолгой Монголын
    ард т
    үмний өмч байх уу? Асуудал ингэж тавигдвал ялалт, ялагдлын
    алинд ч
    өдөөгдөхөд бэлэн байгаа монголчууд тэвчээд өнгөрнө гэж үү. Гэтэл аль ч орны төр өөрийн иргэдийнхээ хөрөнгө оруулалт, өмчийг дэлхийн хаана ч байсан хамгаалах үүрэгтэйг бид мартах ёсгүй.

    Бодит нөхцөл байдал маань ийм л учраас Монгол Улс сүүлийн хорин жил гуравдагч хөршийг эрмэлзэж ирсэн. Тэр тусмаа ядуу буурай Монгол Улсын хөгжлийн гарц болсон стратегийн орд газруудад хоёр хөршөөс үл хамаарах таатай хөрөнгө оруулалтыг хүсч, зорьж ирсэн. Эцсийн дүндээ энэ нь үндэсний аюулгүй байдлын тухай яриа юм.

    Үндэсний аюулгүй байдлын тухай бүр ярихаа болиод үүний дэргэд өчүүхэн хэмжүүр болох эдийн засгийн үр ашгаар нь аваад үзэхэд Монголын коксжих нүүрсний худалдан авагч нь Хятадын зах зээл, үйлдвэрлэгч нь Хятад,
    эзэмшигч нь Хятад байх гэдэг з
    өв үү? Өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг өөртөө өндөр үнээр зардаг худалдаа гэж
    байхг
    үй.

    Mongolian Mining corporation”-ын Хонгконгийн бирж дээр хийсэн IPO-ийн талаар урьдчилан УИХ, Засгийн газрын
    хэмжээнд танилцуулсан, мэдээлсэн з
    үйл байгаагүй аж. Тэгэхээр тэд дээрх
    арилжаа болоод
    өнгөрсөн хойно л бусадтай адил хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй мэдээллийг авч байгаа бололтой. Стратегийн орд газраа
    бараг б
    үхэлд нь Хонгконгийн бирж дээр гаргаад худалдчихлаа
    гэдэг хардлага заримд нь огт т
    өрөөгүй яваа гэдэгт эргэлзэхгүй байна.

    Монголын коксжих
    н
    үүрсний их нөөц, стратегийн чухал ордыг Хятадын гарт өгсөнтэй адил дээрх үйл явдлыг хойд хөрш хэрхэн хүлээж авч байгаа бол гэдэг
    асуулт ч урган гарч болно.

    Стратегийн ордуудад маань х
    өрөнгө оруулалт хийх, дэд бүтэц байгуулах, нөлөөгөө тогтоох эрмэлзэл ОХУ-д ч
    байсаар ирсэн.
    Энэ сонирхолтой
    нь з
    өрчилдөж байгаа Тавантолгой тойрсон
    үйл явдлыг хойд хөрш төдий л таатай хүлээж авахгүй  гэх хүн олон байж магадгүй. Үнэн хэрэгтээ “Оросууд Монголыг Хятадад, Зүүн Германыг баруун Германд
    худалдчихлаа
    ” гэж 1990-ээд
    оны эхээр Гарри Каспаровын хэлсэн
    үг энэ тохиолдолд үнэний хувь өндөртэй юм.

    Оросууд Монголыг
    ганцаардуулах, энэ хэрээр Хятад руу шахах бодлогыг с
    үүлийн хорин жил барьж ирсэн. Монголын иргэдэд хилээ хааж
    визтэй болгосон, Европын зах зээл р
    үү гарах замыг хөндөлсч, төмөр замын тээвэрлэлтэд өндөр тариф тогтоосон, шилжилт эхэлсэн хүнд мөчид бидэнд тулгасан
    экспортын
    өндөр татвараа өнөөг хүртэл эргэн хараагүй гээд алхам бүрээс нь дээрх үнэр ханхалж ирсэн шүү дээ. Хятадаас хар аяндаа хараат болох нөхцөл рүү шахсаар ирсэн бодлогынхоо
    хариу
    шанг тэд Хятадаас авч
    таарах биз.  ОХУ-ын т
    өрийн бодлогод Хятад өөрийн нөлөө, эрх ашгаа алсуур суулгасаар, ахисаар өнөөдрийг хүрсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Орост төрийн яам, агентлагийн гаргаж
    буй чухал шийдвэр б
    үрийг эхлээд суурь судалгаа хийдэг Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь боловсруулж, үндэслэлийг нь шинжлэх ухаанчаар гаргаж ирдэг уламжлалтай. Одоо тэрхүү “шинжлэх ухаанч” судалгаа, үндэслэлийг нь гаргаж ирдэг хүрээлэнгийнхнийг Хятадууд
    гартаа хийсэн
    гэдэг таамаглал
    бий. Т
    өрийн бодлого, шийдвэрийн үндэслэлийг  “худалдагдсан” судлаачид эрх баригчдадаа
    гаргаж
    өгөхдөө Хятадын эрх ашгийг хангах зам руу түлхэхүйц хүчин зүйлүүдийг сонгож байна гэж зарим
    нь хардах болжээ.
    Одоо
    Хятадууд Оросын хийдэг,
    үйлдвэрлэдэг бүхнийг, зэвсэг техникийг хийдэг болсон. Хамгийн тод жишээ гэвэл Оросын пуужингаар хүнээ сансарт нисгэсэн…

    Уг нь “Mongolian
    Mining corporation” хувьцаагаа
    дэлхийд уул уурхайн х
    өрөнгө оруулалтаар нэр хүндтэй Лондонгийн, эсвэл
    Торонтогийн бирж дээр,
    үгүйдээ Австралид гарган худалдаж болох л байсан.
    Харин энэ удаад Хонгконгийн биржийг сонгосноороо
    өөрсдөө тавган дээр гараад зогсчихсон мэт хэрэг явдал боллоо. Хөрөнгө оруулалтын тэнцвэрийн тухай
    ярьж ярьчихаад ийм зам сонгосон нь санаатай юу, санаандг
    үй юу?

    Дашрамд
    сануулахад, Тавантолгойн орд дээр байгуулах т
    өрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”
    компани олборлогч буюу оператор компаниа сонгох тендерт Австралийн “Лейтон
    Ази” эхний гуравт тунаж үлдээд байгаа юм билээ.
    “Лейтон Ази” бол “Энержи Ресурс”-ийн эзэмшдэг Уха
    ахудагийн уурхайд олборлолт хийж буй оператор юм.

    З.БОРГИЛМАА

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж