Дэлхийн хэмжээний поп од робот

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэмжээний поп од робот

Дуулах “авьяастай” робот дэлхийн өнцөг булан бүрт бий. Харин HRP-4C нэртэй энэхүү робот зөвхөн дуулахаас гадна бүжиглэж, тайзыг бүрэн эзэгнэх увдистай дэлхийн хэмжээний поп од робот ажээ. Уг робот дуулж буй дууныхаа үгэнд тохирох хөдөлгөөн хийж, танхимд цугласан үзэгчидтэй харилцаж, бүжиглэх чадвартай юм. Үнэхээр гайхалтай.
Хүнтэй харьцуулсан ч гэлээ түүний бүжгийн хөдөлгөөн тун дажгүй. Дуулах нь ч гэсэн ялгаагүй чадварлаг ажээ. Биедээ ахадсан гэмээр том гар болон робот хөлөө хөдөлгөж, тайзан дээр дуулж, бүжиглэж байгааг нь харахад хүнээс ялгагдах онцын зүйлгүй гэнэ.
Divabot гэх хочтой болсон HRP-4C роботыг Японы шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ. Дуулахдаа нүүр царайгаа хувиргах, толгойгоо дохих зэрэг үйлдлийг хийхийн тулд тусгай зориулалтын Yamaha Vocaloid программ хангамж суурилуулсан байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж