
Европын таван орон Бельги, Их Британи, Люксембург, Нидерланд ба Франц 1948 онд гэрээ байгуулан хамтын хамгаалалтын салбарт хүчээ нэгтгэхээр шийджээ. Уг холбоонд нэгдсэн орнууд хэн нэгэн нь довтолгоонд өртвөл бүхий л талын тусламжийг үзүүлэхээр үүрэг авсан байв. Гэхдээ Брюсселийн энэ холбооны гишүүд гол аюулаа Зөвлөлт гэж үзсэн байлаа. Харин энэ холбоо Европт цэргийн хамтын ажиллагааны институтыг байгуулахгүйгээр шийдсэн юм. Брюсселийн гэрээнд Итали, Баруун Герман 1954 онд нэгдсэн байна. Хүйтэн дайны үеэр Баруун Европын холбооны үүргийг НАТО өөртөө авсан байв. 1980-аад онуудад Европын энэ байгууллагын үйл ажиллагааг сэргээх оролдлого байлаа. 1992 оны Маастрихийн гэрээ тус холбоог Европын холбооны дотоод байгууллага болгосон байв. 1996 оны Амстердамын гэрээгээр Баруун Европын холбоонд батлан хамгаалах салбарын оператив эрх мэдлийг өгсөн байна. Гэвч 2000 оноос байгууллагын үүрэг бууран ЕХ-ны бүтцийн салбар маягтай болж эхэлсэн байна. Өдгөө ЕХ-ны арми нь зөвхөн үндэсний зэвсэгт хүчнүүдээс бүрэлддэг бахарин энхийг сахиулах үүрэг бүхий EUFOR, EUPOL, EUJUST зэрэг нэгдмэл хүчинг бий болгосон байгаа. Европын холбооны нэгдсэн зэвсэгт хүчинг байгуудах асуудал яригдан үргэлжилж буй.
news-nhend 2010-03-25 127.0.0.1
naad orchuulagchaa solio ho yavahgui nohoduud bna iim nairuulagagui yum tavihaar chini hen orj unshih yum be shal demii tolgoigoo gashilgah bolno bi lav dahij newsmn ruu orohoo boliloo bayartai
freecallmn 2010-03-25 127.0.0.1
Hizgaargui yarih erh chelee www Freecall mn