Баруун Европын холбоо (Western European Union) гэх хагас зууны өмнө байгуулагдсан социалист бус Европын орнуудын цэргийн холбоо жилийн дотор татан буугдана. Холбооны ассамблейн ерөнхийлөгч Роберт Уолтер (Robert Walter) энэ тухай хэлснийг AFP агентлаг дамжуулжээ.
Европын таван орон Бельги, Их Британи, Люксембург, Нидерланд ба Франц 1948 онд гэрээ байгуулан хамтын хамгаалалтын салбарт хүчээ нэгтгэхээр шийджээ. Уг холбоонд нэгдсэн орнууд хэн нэгэн нь довтолгоонд өртвөл бүхий л талын тусламжийг үзүүлэхээр үүрэг авсан байв. Гэхдээ Брюсселийн энэ холбооны гишүүд гол аюулаа Зөвлөлт гэж үзсэн байлаа. Харин энэ холбоо Европт цэргийн хамтын ажиллагааны институтыг байгуулахгүйгээр шийдсэн юм. Брюсселийн гэрээнд Итали, Баруун Герман 1954 онд нэгдсэн байна. Хүйтэн дайны үеэр Баруун Европын холбооны үүргийг НАТО өөртөө авсан байв. 1980-аад онуудад Европын энэ байгууллагын үйл ажиллагааг сэргээх оролдлого байлаа. 1992 оны Маастрихийн гэрээ тус холбоог Европын холбооны дотоод байгууллага болгосон байв. 1996 оны Амстердамын гэрээгээр Баруун Европын холбоонд батлан хамгаалах салбарын оператив эрх мэдлийг өгсөн байна. Гэвч 2000 оноос байгууллагын үүрэг бууран ЕХ-ны бүтцийн салбар маягтай болж эхэлсэн байна. Өдгөө ЕХ-ны арми нь зөвхөн үндэсний зэвсэгт хүчнүүдээс бүрэлддэг бахарин энхийг сахиулах үүрэг бүхий EUFOR, EUPOL, EUJUST зэрэг нэгдмэл хүчинг бий болгосон байгаа. Европын холбооны нэгдсэн зэвсэгт хүчинг байгуудах асуудал яригдан үргэлжилж буй.