
Apple компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс хийсэн мэдэгдэлдээ “Бид нэг улирлын туршид 20 тэрбум ам.долларын орлого олсон, үүнээс дөрвөн сая нь цэвэр ашиг байлаа. Хоёул Apple компанийн хувьд дээд амжилт. iPhone-ийн борлуулалт 14,1 сая хувьд хүрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 91 хувиар өссөн үзүүлэлт. Гэтэл энэ хугацаанд Research in Motion 12,1 сая хувь гар утас борлуулсан байна. 2010 он дуусах хараахан болоогүй байгаа учир бидэнд цаашид үүнээс ч илүү боломж бий” гэжээ.
С.Цэлмэг