
Мандарин нь нарны гэрэл бага, хүйтэн өвлийн улиралд арьс ядарч, өнгөө алдахад сэргээх, тэжээл болдог. Түүнчлэн целлюлитыг арилгаж үл нөхөгдөх провитаминуудын эх үүсвэр, бие органзмын дархлааг бэхжүүлж, биеийн эсэргүүцэл сайжруулна.
Мандарин идэхэд гадаад үзэмж нэмэгддэг бас нэг шалтгаан бол хоол боловсруулалтыг сайжруулан, бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорт бодис, илүүдэл шаарыг гадагшлуулж, цөс хөөх хөнгөн үйлчилгээ үзүүлдэг байна.