Б.Хурцыг хэрхэн шийтгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг хэрхэн шийтгэх вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүний эрх, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Лондонд   өнгөрөгч сарын 17-нд баривчилагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцын талаар энэ сарын 27-ны өдөр ГХЯ-наас албан ёсны мэдээлэл хийх юм байна. Мэдээллийг түүний дөрөв дэхь шүүх хурлын өмнө хийхээр төлөвлөж буй нь энэ гэнэ. Одоогоор манай улс иргэнийнхээ эрхийг хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авч байна гэж албаны хүмүүс мэдээлж буй. Түүнд ямар ял төлөвлөсөн хэрхэн шийдэгдэх бол гэсэн асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл Б.Хурцын хэргийг Английн Эрүүгийн хуульд зааснаар аливаа бие хүн, тэр дундаа гадаад улс орны иргэнийг  хууль зөрчсөн үйлдэлд Эрүүгийн хариуцлагад татаж болдог. Өөрийн статусын дагуу зарим хүнийг эрүүгийн хариулцагаас чөлөөлдөг журам ч бий гэнэ. Өөрөөр хэлбэл дипломат халдашгүй эрх ямба буюу “Diplomatic privileges act 1964” -ийг үндэслэн хариуцлагаас чөлөөлж болох юм байна.  Хүн хулгайлах гэмт хэргийн тухай Английн нийтлэг эрх зүйд тодорхойлохдоо хүнийг нэг газраас нөгөө газарт шилжүүлсэн, ингэхдээ хүч хэрэглэж буюу хуурч мэхлэх замаар тухайн хүний өөрийнх нь болон холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хуулийн үндэслэлээс гадуур хүнийг санаатай болон болгоомжгүй авч явсан, шилжүүлсэн бол хүн хулгайлах гэмт хэрэгт тооцдог байна. Ингэхдээ зохих зөвшөөрөлгүйгээр хүнийг хууль бусаар хорьсон, цагдсан, хохирогчийн эрх чөлөөнд халдаж довтолсон ч бас тооцогддог гэнэ. Тэгэхээр манай улсын иргэн Б.Хурцыг буруутгаж буй зүйлчлэлээр бол тус улсын Эрүүгийн хуулиар хүнийг шийтгэхдээ дээрх ерөнхий зарчмийг барьж жишиг хуулиар  шийдвэл түүнд өгч ч магадгүй байна. Тухайлбал, урьд нь үүнтэй ижил төстэй хэрэгт ямар ял шийтгэж байсан тэр жишгийг харгалзан үздэг гэсэн үг. Тиймээс манай иргэний хувьд  тухайн улсын хуульчийн туслалцаа зайлшгүй шаардагдах аж. Үүнд ижил төстэй тохиолдолд албан үүрэг гүйцэтгэж байсан болон бусад дипломат халдашгүй эрхийн тухай хэрхэн авч үзэж байсан эсэхийг тогтоохын тулд нилээд ур чадвар шаардагдах нь гарцаагүй. Өнгөрсөнд Б.Хурцад холбогдох  шүүх хурал  гурван удаа болсон юм. Ирэх сарын 15-ны өдөр дөрөв дахь шүүх хурал товлогдсон.

    Ирэх сард болох Б.Хурцын хэрэгт АНУ-ын иргэн Лондон дахь Өмгөөлөгчдийн холбооны гишүүн олон улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч Мак Доналдсыг сонгон авч  өмгөөлөл явуулах болсон  талаар албаны эх сурвалжийн мэдээлсэн. Өмнө нь манай сонин Б.Хурцтай холбоотой шүүх хурлын өмгөөллийн зардлыг Монгол Улсын Засгийн газраас гаргах тухай мэдээлж байв. Харин тухайн үед  өмгөөллийн зардалд хэчнээн хэмжээний зардал гарах тухай урьдчилан мэдээлэх боломжгүй гэсэн тайлбарыг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Д.Ганхуяг өгсөн. Манай улсаас өмгөөлөгч Лондонд очсон  ч  Их Британийн нутаг дэвсгэрт шүүх, мөрдөн байцаах, өмгөөллийн ажиллагаанд  оролцох эрхзүйн зохицуулалт байхгүй гэнэ.   Харин бидэнд олдсон эхний мэдээллээр АНУ-ын иргэн Мохданалдс нь Олон Улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай нэгэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дипломат статустай хэд хэдэн  хүний хэргийг үр дүнтэй өмгөөлж байсан гэнэ. Түүнийг Б.Хурцын хэргийг өмгөөлүүлэхээр Их Британи дахь Элчин сайдын яамны ажилтнууд Лондон дахь Өмгөөлөгчдийн холбоонд хандаж нэлээд судалгаа хийсний дүнд сонгон авчээ. Түүний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нэг цагийн хөлс 150 ам.доллар гэнэ. Тэгэхээр манай тал өмгөөлөгч Мак Доналдст  нэлээд их хэмжээний ам.доллар төлөх бололтой. Гэхдээ түүнтэй Лондон дахь Элчин сайдын яамнаас өмгөөллийн зардлыг багасгах талаар гэрээ байгуулан ажиллах тохиролцоо хийж байгаа аж. Уг гэрээг шүүх хурлын эцсийн шийдвэр гарсны дараа хийх гэнэ. Өнгөрсөнд болсон гурван ч удаагийн шүүх хуралд дээрх өмгөөлөгч оролцсон бөгөөд нэлээд үр дүнтэй ажиллаж буй талаар мэдээлэл байна. Мөн Засгийн газраас Б.Хурц хэргийг нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Үүнд Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Д.Ганхуяг болон эрхзүйч, судлаач зэрэг арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт багтжээ. Ажлын хэсгийн нэн түрүүнд хэлэлцэх асуудал нь  Б.Хурцын хэргийг шүүх ажиллагаанд өмгөөлөл явуулахад шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэн Англи дахь өмгөөлөгчид нь хүргүүлэх асуудлыг ярилцсан байна.  Б.Хурцтай холбоотой хэргээс олон нийтийн анхаарлыг татаж буй асуудлыг нэг бол яах аргаггүй өмгөөллийн зардал, мөн шүүхээр гэм буруутай нь нотлогдвол яах вэ гэдэг асуулт хариулт хүлээж буй. Албан бус  мэдээллээр Гадаад харилцааны яаманд жил бүр “Иргэдэд туслах санд” төсөвлөдөг 100 сая төгрөгөөс өмгөөллийн зардлыг төлөх болов уу гэсэн таамаг буй. Гэхдээ одоогоор эл зардлыг хаанаас гаргах вэ гэдгийг эцэслэн шийдээгүй байна. Уг хэргийн талаар баримт эргэн сөхвөл  Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн дарга Б.Хурцыг Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлаас өнгөрөгч сарын 17-ны өдөр Их Британийн эрх бүхий байгууллагынхан баривчилсан юм. Түүнийг 2003 онд С.Зоригын хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд буруутай гэж үзсэн тайлбарын  манай Улсын Гадаад Харилцааны яаманд өгсөн юм.Одоогоор Б.Хурцын албан ажлаар зорчиж байсан дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг сайд Ц.Нямдорж Их Британийн Дотоод хэргийн сайдад хүргүүлсэн.  Харин Шадар сайд М.Энхболд тус улсын Ерөнхий шүүгчид албан захидал хүргүүлж суллахыг хүссэн албан тоотыг хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу ирээгүй юм

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж