Ассошиатед Пресс агентлагийн мэдээлсэнээр Мексикийн хөлбөмбөгийн шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Хосе Мануэл де ла Торре ажиллахаар болжээ.
Де ла Торрегийн шинэ ажлын талаарх асуудал даваа гаригт Мексикийн клубуудын эзэдтэй уулзсаны дараа баталгаажсан юм. Түүнтэй шигшээ багийн дасгалжуулагчийн ажлын төлөө Виктор Мануэль Вукетич өрсөлдөж байсан ч өнгөрөгч бямба гаригт хувийн асуудлаас болон өөрийн нэрээ татсанаар өрсөлдөгчгүйгээр Де ла Торре сонгогдож байгаа нь энэ юм.
Одоо 44 настай дасгалжуулагч шигшээ багийг удирдахын тулд Мексикийн лигийн цомыг гурван удаа хүртсэн “Толука” багаа орхих ёстой юм. 2006 оноос хойш дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн Де ла Торрегийн хувьд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн.
“Энэ бол миний мөрөөдөл. Би хүүхэд байхаасаа эхлэн энэ ажлыг мөрөөдөж ирсэн” хэмээн тэрээр өгүүлжээ.
Мексик дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатнаас хасагдсанаар дасгалжуулагч Хавиер Агуйрре ажлаа өгөх болж, улмаар Де ла Торре дасгалжуулагчийн ажлыг хүлээн авч байгаа нь энэ юм. Гэхдээ ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгогдсон эрхмийг хүндхэн үүрэг хүлээж байна.
Мексикийн шигшээ баг олон улсын тавцанд хийсэн сүүлийн дөрвөн тоглолтынхоо ганц удаад л ялалт байгуулаад байгаа юм. Энэ багийг 2014 оны ДАШТ–ны урьдчилсан шатны тоглолтонд бэлдэх ёстой.
Де ла Торре Мексикийн шигшээ багийн түүхэнд 32 дахь дасгалжуулагч болж байгаа бол 2006 оны тэмцээний дараачаар багийг орхисон Аргентин
дасгалжуулагч Рикардо Ла Волпегээс хойших зургаа дахь хүн нь юм.

Score Studio