
Нэгэн цагт Солт Лэйк хотын цорын ганц мэргэжлийн спортын багийн онооны лидер болж явсан довтлогч маань өнгөрсөн хоёр улиралд бэртлийн улмаас төдийлөн өндөр амжилт үзүүлээгүйн дээр дасгалжуулагчтайгаа таарахаа больж, солигдох хүртэл яригдаж байсан.
Кармэло Антониг “Нью Жерси Нэтс” авах солилцоонд хүртэл АК-ийн нэр орж хэрэв энэ солилцоо хийгдсэн бол тэруээр “Денвер Наггетс” багийн тоглогч болох байлаа.
Гэвч одоо энэ бүхэн ард үлдэж, шинэ улирлын өмнө дасгалжуулагч Жерри Слоун хамгаалалт сайтан довтлогчоо гараанд гаргах төлөвтэй байна. Улирлын өмнөх албан бус тоглолтуудад Андрей Кириленко болон СЖ Майлс нарыг ээлжлэн гараанд гарган тоглуулж байсан нь хамгийн ашигтай хувилбар нь Кириленко гараанд гарах гэсэн шийдэлд хүрээд байгаа бололтой.
Үүнд “Лейкерс”-ийн эсрэг хийсэн СЖ Майлсын тоглолтын үр нөлөө их. Сэлгээнээс гарч ирэн 15 оноог авсан нь орчин цагт сэлгээний тоглогчдыг илүүд үзэх болсон үед маш таатай үр дүн юм.
Нэг ёсондоо Майлс, Кириленко хоёр ижилхэн сэлгээнээс гарахад Майлс илүү үр дүнтэй тоглолт үзүүлж байна. Түүнээс гадна Кириленко угаасаа ч гарааны тоглогч байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд бэртэлтэй байсан учраас л сэлгээний тоглогч болох хэмжээнд очиж байсан юм.
Одоо эргээд тэр гараанд гарах боломжтой боллоо.
Хэрэв “Юта Жазз” ямараа нэг бэртэл гэмтлийн асуудалгүй бол дараах байрлалаар гараанд гарч магадгүй юм.
Төвийн тоглогчоор Мемэт Окур, довтлогчоор Аль Жеффэрсон, Андрей Кириленко, харин хамгаалагчаар Ража Бэлл, Дэрон Уиллиамс.
Score Studio