Барклийн Азийн цом Хонгконгт эргэн заларна

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Барклийн Азийн цом Хонгконгт эргэн заларна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн календарьчилсан төлөвлөгөөний дагуу ирэх онд Барклийн Азийн цомын тэмцээнийг зохион байгуулах болно. Тус тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анх 2003 онд Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод, 2005 онд Тайландын  Бангкок, 2007 онд Хонгконг, 2009 онд урд хөршийн нийслэл Бээжин хотод тус тус амжилттай зохион байгуулж байсан юм. Энэхүү тэмцээн зуны улирал эхлэхээс өмнө болдог. Дөрвөн баг хоорондоо өрсөлддөг бөгөөд ирэх жил “Челси”, “Астон Вилла”, “Блэкбурн” багууд Английн багуудыг төлөөлөх бол Хонгконгийн нэгдүгээр дивизионы аварга баг тэдэнтэй өрсөлдөх болно. Өмнөх тэмцээнүүдэд Английн багууд түрүүлж байсан бөгөөд Азийн төлөөлөл түрүүлж амжаагүй байна. Анхны аварга баг нь “Челси”. Тэд ирэх жил энэ тэмцээнд дахин оролцох болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тов ёсоор ирэх оны долдугаар сард тэмцээн болох юм. Хонгконг ч тэмцээнийг өндөр төвшинд амжилттай зохион байгуулахаа амласан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж