Талибан Афганы Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэв | News.MN

Талибан Афганы Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Талибан Афганы Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэв

Зэвсгээ хураалгасан талибууд Кабулд. Гэрэл зургийг AFP
“Талибан” хөдөлгөөн өөрсдийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийгээгүй гэж гуравдугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн ажээ. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэхдээ тус орны нутагт гадаадын цэрэг байгаа цагт талибууд албан ёсны засагтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэсэн байна. Үүний өмнө Засгийн газар Кабул хотноо дайчдын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсэн нь  тодорхой болсон юм. Хэлэлцээр амжилттай болсон гэж мэдээлсэн байна. Дайчдын төлөөлөгч өөрсдийн төлөвлөгөөг танилцуулсан ба түүнийг нь хүлээн авсан цагт зэвсгээ хураалгана гэсэн байна. Тэдний төлөвлөгөө 15 зүйлээс бүрэлдсэн ба тухайлбал, тэд эвслийн цэргийг Афганистанаас 2012 онд биш энэ жилд багтаан татахыг заасан байна.
Reuters-ийн мэдээлснээр Афганистанд байрлаж байгаа ISAF-ийн олон улсын хүчний эсрэг тэмцэл хийдэг босогчдын гурван бүлгийн нэг "Хезб-и-Ислами" (Hezb-i-Islami)  бүлэглэлтэй хэлэлцээр хийсэн гэнэ. Энэ бүлэглэл талибуудтай ч дайсагнасан хандлагатай. Хэсэг хугацааны өмнө талибууд тэдний дэд бүтцэд довтлон дайчдыг нь зүүн хойд ба зүүн нутгийн байрлалаас нь шахжээ. Үүний дараа энэ бүлгийн зарим хэсэг Афганы Засгийн газраас тусламж гуйсан юм.
Лондонд болсон Афганы бага хурлын дараа Ерөнхийлөгч Хамид Карзай босогчидтой холбоо тогтоон хэлэлцээр хийх талаар багагүй хүчин зүтгэл гаргаж байгаа юм. Түүний гол зорилго нь талибуудтай хийх хэлэлцээр болж байгаа. Гуравдугаар сарын 20-нд Афганы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэл хийж тэд НҮБ-ын хамт исламын хөлгөний хоёр дахь хүн мулла Абдулла Гхани Барадартай нууц яриа хийсэн гэв. Гэвч Пакистан ба Америкийн хамтарсан ажиллагааны явцад баривчилсан нь Засгийн газрын чармайлтыг талаар болголоо гээд Афганы төв засаглал дургүй байгаа билээ. Талибууд Барадарыг хэлцэлд орсон гэдгийг бас үгүйсгэсэн байлаа.  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tulgaa 2010-03-25 127.0.0.1

haramsaltai
bna
tanai buruu

Avatar

freecallmn 2010-03-25 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж