Уран илтгэлийн тэмцээний аварга Америкийг зорино

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Уран илтгэлийн тэмцээний аварга Америкийг зорино

“Залуу манлайлал” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Аггон” тэмцээний бүртгэл ирэх сарын 3-наас эхлэх ажээ. Тус тэмцээнийг энэ жил “Элсний нүүдэл” сэдвийн хүрээнд 3 үе шаттайгаар зохион байгуулах юм. Үндэсний аваргаар шалгарсан илтгэгчийг АНУ-д нэг сарын хугацаагаар Leadership Institute-ийн зуны сургалтанд хамрагдах эрхээр, хоёрдугаар байранд орсон илтгэгчийг Summit компаниас зөөврийн компьютерээр, гуравдугаар байр эзэлсэн илтгэгчийг “Сэрүүлэг” дээд сургуулиас 300.000 төгрөгөөр шагнах юм байна. Мөн тусгай байрны оролцогчийг “Монголын лектор” Төвийн сургалтанд суух эрх хүлээж байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж