
Ерөнхийлөгч хэлэхдээ манай залуучууд спортод амжилт гаргаж байгаа нь бусаддаа үлгэр дууриал болж, тухайн төрлүүдээр хүүхэд залуучууд хичээллэхэд урам зориг өгч буйг дурдаад Монголд Таеквондо үүсч хөгжихөд ноён Чанг Унг, дасгалжуулагч Жон Ши Хуан нар ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд Монголын таеквондогийнхолбооны 20 жилийн ойд хүрэлцэн ирсэн зочдод манай Таеквондогийн тамирчдыг сурган, дасгалжуулж тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулсаны нь төлөө шагнасан тухай зарлигийг сонордуулж, Ерөнхийлөгч тэдэнд “Найрамдал” медаль гардуулж баяр хүргэв.
Эх сурвалж: president.mn