Алим залуу насны гоо үзэсгэлэнг бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Алим залуу насны гоо үзэсгэлэнг бэлэглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Алим жимсний анагаах увидасыг хүн төрлөхтөн гайхан биширсээр ирсэн. 5000 жилийн тэртээгээс энэхүү жимс хүн төрлөхтөний хэрэглээ болсон гэдгийг судлаачид тогтоожээ. Та бидний хоол хүнсний салшгүй нэгэн хэрэглээ болсон алимны 83 хувьд ус, 14 хувьд эрдэс бодис, аминдэм агуулагддаг байна. Хоол боловсруулах үйл ажиллагаанд дэм үзүүлж, гэдэс ходоодыг цэвэрлэдэг алимны 1.3 хувьд нь ислэг агуулагддаг гэнэ. Алимнаас хаягдал бараг гардаггүйг өнөөгийн шинжлэх ухаан нотолсоор байна. Үр нь йодоор баялаг тул сайтар зажилж, шимж идэхийг хүнс судлаачид зөвлөж байдаг. Зөвхөн идэх бус арьсны төрөл бүрийн өвчний үед нухаж, гадна талаас нь жин тавихад сайн нөлөөтэй нь тогтоогджээ.

    Тэгвэл 50 жилийн түүхтэй Францын алдарт Ив Роше компани энэхүү гайхамшигт жимсний орц найрлага баялаг бүтээгдэхүүнийг охид бүсгүйчүүддээ зориулан гаргаад байна. Хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлж буй уг бүтээгдэхүүнийг Ив Рошегийн салбарууд хэрэглэгчиддээ танилцуулж эхэллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж