Евролигийн шинэ улирал нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Евролигийн шинэ улирал нээлтээ хийлээ

Грекийн “Энхтайван ба нөхөрлөл” цэнгэлдэхэд Европын сагсан бөмбөгийн хүчирхэг лиг Евролиг өчигдөр нээлтээ хийжээ. Нээлтийн тоглолт талбайн эзэн “Олимпиакос” болон Испанийн топ клубуудын нэг “Реал Мадрид” багуудын хооронд өрнөсөн байна.

Тус хоёр баг 2000 онд мөн нээлтийн тоглолтыг хоорондоо хийж, 75:73 харьцаатай Мадрид хотын баг илүүрхэж байсан удаатай. Гэхдээ энэ удаад түүх арай өөрөөр бичигдлээ.

Хэдийгээр эхний үед 17:17 харьцаатай тэнцэж, улмаар эхний хагаст 36:35 харьцаатай ганцхан онооны зөрүүтэй өндөрлөсөн ч тоглолтын сүүлчийн хагаст талбайн эзэн Грекийн баг илт давуу тоглолт гаргаж эхэлсэн юм.
Тэднээс Вассилис Спанулис, Иоаннис Бурусис нар тус бүр 16 оноо авч, багаа тэргүүлсэн бол, Милош Теодосич 15 оноогоор удаалжээ. Эдгээр тоглогчдын ачаар “Олимпиакос” баг үндсэн цагт 82:66 харьцаатай “Реал Мадрид” клубыг хожиж, Евролигийн шинэ улирлын эхний хожлоо байгууллаа.
Тэдний эсрэг “Реал Мадрид” багийн бүрэлдэхүүнээс Сергио Ллулл, Карлос Суарез, Анте Томич нар 10-аас дээш оноо авсан ч багтаа хожил авахад бусад нөхөд нь хангалттай байж чадсангүй. Тэр дундаа “Сакраменто Кингс” багт хүчин зүтгэж байсан Сергио Родригуз ердөө зургаан оноог л талбайд өнгөрүүлсэн 27 минутдаа авчээ.
 Ийнхүү Етторе Мессинагийн удирдсан баг шинэ улирлын гараагаа муухан хийлээ.
Өнөөдөр, маргааш эхний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдана.       
        
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж