Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компанийн CR-Z маркийн хибрид буюу цахилгаан, түлш хосолсон давхар хөдөлгүүртэй, спорт загварын автомашины захиалга ганцхан сарын дотор 10 мянгад хүрчээ. Уг автомашин хоёрдугаар сарын 26-нд авто зах зээлд нэвтэрсэн бөгөөд тэрнээс хойш ердөө сарын хугацаа өнгөрөхөд компанийн урьдчилан тооцоолж байснаас 10 дахин их хэмжээний захиалга ирсэн байна. Дэлхийн хамгийн анхны спорт загварын хибрид автомашин гэгдэж буй Honda CR-Z-гийн нийт захиалгын 90 орчим хувийг хоёр сая 498 мянган иений үнэтэй тусгай хувилбар эзэлж байгаа бол үлдсэн 10 хувь нь хоёр сая 268 мянган иений үнэтэй энгийн хувилбарын захиалга ажээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг