Парламентын сэтгүүлчдийн бүтээлийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчдийн бүтээлийг танилцууллаа

Монгол
Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн
хүрээнд парламентын сэтгүүлч,  гэрэл зурагчдын бүтээлээс дээжлэн
багтаасан “Төрийн түүхийг үл таслахуй” бүтээл хэвлэлтээс гараад удаагүй
байна. Эл бүтээлийн талаар өнөөдөр холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

“Төрийн
түүхийг үл таслахуй” бүтээлд 40 гаруй сэтгүүлчийн бүтээлийг багтааж,
дөрвөн бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт ахмад парламентын сэтгүүлчдийн
бүтээлийг оруулсан бол хоёр дахь бүлэгт өнөө үеийнхний бүтээлийг
багтаасан байна. Уг бүлэгт УИХ-ын гишүүдтэй хийсэн ярилцлага, чуулганы
сурвалжлага, тэмдэглэл багтжээ. Гурав дахь бүлэгт гэрэл зурагчдын
сонирхолтой агшнууд, дөрөв дэх бүлэгт парламентын сэтгүүлчээр ажиллаж
байсан болон одоо ажиллаж байгаа сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачдын
жагсаалтыг он дарааллын хэлхээст оруулан, буулгажээ.

УИХ-ын Тамгын
газрын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсийн ахлах референт
Ш.Содномжамц энэхүү бүтээлийн тухай хэлэхдээ “Монгол Улсад байнгын
ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс Монголын сэтгүүл зүйд нэгэн
шинэ хуудас нээгдсэн юм. Парламентын сэтгүүлчдийн нөр их ажлын үр дүнд
хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг нэг талаараа олон нийтэд
таниулдаг ч, нөгөө талаараа их түүх бичигдэж байдаг. Өнгөрсөн хавар
Монголын парламентын холбооноос энэхүү номыг бүтээх санаачлагыг гаргаж,
УИХ-ын Тамгын газраас ивээн тэтгэснээр олон хүний уйгагүй хөдөлмөр
шингэж “Төрийн түүхийг үл таслахуй” эмхэтгэл хэвлэгдлээ” гэсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж