
1. Танд дор хаяж нэг хос тансаг хослол байх ёстой. Голдуу янз бүрийн өнгийн салангид хөхний даруулга, дотоож өмсдөг байлаа ч онцгой тохиолдолд зориулсан эсвэл зүгээр л үе үе өөрийгөө баярлуулахын тулд өмсөх ганц гоёмсог хослол аваарай. Өмнө нь өмсөхөөс эсвэл авахаас айдаг байсан зүйлийг худалдан ав. Тэгээд ч гоёмсог дотуур хувцас өмссөн эмэгтэй өөртөө илүү итгэлтэй болдог нь батлагдсан.
2. Хувцасны цаанаас дотоожны оёдол, хөхний даруулганы мөр товойж цухуйх ёсгүй. Та унхиагүй, бас бүдүүн харагдах аюултай, үүнээс гадна дотуур хувцас бариу бол биеийн тань өөг улам тодосгоно.
3. Хөхний даруулга сонгохдоо зөвхөн гадаад үзэмжийг нь анхаараад зогсохгүй өөрийнхөө хэмжээнд тааруулж сонгоорой. Жижигхэн хөхтэй бүсгүйчүүд хэтэрхий дээш өргөдөг даруулга сонгох хэрэггүй, харин том хөхтэй бүсгүйчүүд хөхийг аль болохоор сайн хаасан аяга томтой бас сайн өргөдөг даруулга сонгоорой.
4. Дотуур хувцсаа зөв арчилж угаах хэрэгтэй. Дотуур хyвцасыг голдуу нимгэн даавуугаар хийдэг тул онцгой арчилгаа шаарддаг. Нэг хөхний даруулгаа хэдэн өдөр дараалан зүүлгүй ээлжилж бай. Гараар угаах юм уу эсвэл, угаалгын машиныхаа зохих тохируулгыг нь тааруулж байгаад угаахын зэрэгцээ хэзээ ч бүү машинд хатаа.
5. Yе үе шүүгээндээ шалгалт хийж сунасан, агшсан дотуур хувцсаа харамсалгүй хаяж сур.
6. Биеийн өнгөтэй хөхний даруулга танд заавал байх ёстой. Зуны цагт хар бараан өнгийн хөхний даруулга зүүх нь хөхний хорт хавдрыг үүсэх шалтгаан болдог гэдгийг та лав сонссон байх.
7. Мөрийг нь янз бүрээр сольж болдог даруулга тун ашигтай эд. Мөрийг нь аваад зүүж болно, эсвэл хүзүүгээр ороодог мөртэй болгох зүгээр. Хувцсандаа тохируулан яаж л бол яаж өөрчилж болно шүү дээ.
Н.Цэнд