
Батлагдсанаас хойш ес гаруй жилийг үзсэн Ан агнуурын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон тул ийнхүү төслийг хэлэлцэж байгаа аж. Байгаль орчны яамнаас “хамгаална гэдэг зөв ашиглалт” гэх бодлогыг баримтлан ан агнуурыг зүй зохистой ашиглах, хамгаалалтанд оруулах зохицуулалтыг нэмэлтээр тусгажээ. Тухайлбал, ан агнуурын бүс нутгийг тогтоож тухайн орон нутгийн иргэдийг зохион байгуулалтанд оруулан хамгаалуулж, ан агнуураас олох орлогоос нөхөрлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байхаар тусгасан байна.
Хуралдаан сунжрах болсон шалтгаан нь хуралдаанд оролцогч гишүүдээс багагүй саналууд гарч, тухай бүрийг нь хэлэлцсэнтэй холбоотой юм.
Б.Мандах