
Хурлын үеэр мөн Азийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, тус холбооны удирдлагыг шинээр сонгосон байна. Уг хуралд Азийн 13 орны хоёр, хоёр төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсаас Биеийн тамир, спортын газрын дэд дарга Д.Сүрэнхорлоо болон БТСГ-ын Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцжээ.
Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Тайландын иргэн доктор Нейлман болон БТСГ-ын Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар өрсөлдөж, 8:7-гийн харьцаатай Тайландын иргэн олонхийн саналаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Дашрамд дурдахад, Азийн спортын менежментийн холбооны долдугаар хурал ирэх жил манай улсад болох ажээ.
Ш.Тэргэл