МАХН-д шинэчлэл хэрэгтэй гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

МАХН-д шинэчлэл хэрэгтэй гэжээ

МАХН-ын залуу гишүүд тус намын шинэчлэлийн талаарх асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “МАХН-д залуучуудгүй шинэчлэл байх уу” хэмээн намынхаа удирдлагаас асуусан аж. Ийнхүү  тэд МАХН-ын 26-р их хурлаас өмнө залуучуудын цуглаан болон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах талаараа ярьж байсан юм. Тус хэлэлцүүлэг  маргааш МҮСТӨ-нд 14 цагт зохиогдох гэж байгаа гэнэ. Энэ талаар намын залуу гишүүн Ж.Мөнхбатаас тодруулахад ”Янз бүрийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлтэй залуус цуглан энэ хурлаар чөлөөтэй үгээ хэлэн, МАХН-д юу хэрэгтэй байгаа, намын шинэчлэлээс юуг нь хүсэж байгаа эсэх юуг болохгүй гэж үзэж байгаа талаар санал солилцон улмаар цааш нь дамжуулан хүргүүлэх зорилготой юм” гэв. Тэрчлэн МАХН-д шинэчлэл хэрэгтэй юу гэсэн судалгаанд оролцогчдын 63 хувь нь “тийм” гэсэн хариулт өгснийг тэд онцолж байв.      

 Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж