Чилийн уул уурхайн байдлыг сайжруулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Чилийн уул уурхайн байдлыг сайжруулах ёстой гэв

Чилийн ерөнхийлөгч Себастиан Пинера Их Британи улсад Хатан хаан Элизабет II болон Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзалт хийх айлчлалынхаа үеэр CNN агентлагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр Чилийн Сан Хосе уурхайд 69 хоногийн турш гацсан 33 уурхайчныг аврах ажиллагаа амжилттай дууссантай холбогдуулан мэдээлэл өгчээ. Тэрбээр дахин уурхайн ийм осол болохгүй гэх баталгаа байхгүй гээд Чилийн уурхайн нөхцлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа хэмээн онцолсон байна.

“Бид энэ явдлаас сургамж авч, олон улсын стандартад нийцсэн бодлого боловсруулж байгаа” хэмээн хэлсэн байна. Чили улс нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орны хувьд уурхайн нөхцөл байдал, аюулгүй ажиллагааг олон улсын төвшинд хүргэхээр ажиллана гэж мэдэгдсэн байна.

Анх 33 уурхайчин уурхайд түгжигдсэн мэдээ гарах үед ерөнхийлөгчийн хадам аав маш хүнд өвчтэй байсан тул Пинера эмнэлэгт байжээ. Түүний хадам аав нь нас барахынхаа өмнө ерөнхийлөгчид хандан “Хайлтаа зогсоож болохгүй. Энэ бол чиний үүрэг” хэмээн хэлсэн нь эцсийн үг нь байжээ. Тэргүүн хатагтай мөн адил Пинерад санаа зовох хэрэггүй гээд, яаралтай уурхай руу явахыг зөвлөж байжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж